Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо усаар дүүрсэн нүхэн жорлонд 1 хүн унаж живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 22-ны өдрийн 14.08 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас барсан байсныг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.