Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Соёлтын хүү найруулагч Баярсайхан цахим орчноор "No war" хөдөлгөөний үүсгэн байгуулагч, иргэн Э.Одбаяр болон комедиан Д.Амартүвшин нарыг заналхийлсэн утга бүхий видео бичлэгийг нийтэлжээ. Дээрх асуудлаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас иргэн Б гэгч нь О, А нарыг заналхийлсэн, цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх үйлдлийг шалгаж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 13.5 буюу Заналхийлэх, 13.14 буюу Худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. Мөн олон нийтийн цахим сүлжээ ашиглан бусдыг заналхийлэх, худал мэдээлэл тараах нь Эрүүгийн хуулийн зохицуулалтаар бусдын нэр төр, алдар хүнд, аюулгүй байдал нь хамгаалагдсан байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй" гэсэн хариу өглөө.