Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй мэдээлэл олон нийтэд ил болсон. Тус хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харьяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Сэжиглэгдэн шалгагдаж буй этгээдүүдийг прокурорт яллагдагчаар татах саналыг энэ сарын 19-нд хүргүүлжээ.