Ц.Хулан нарт холбогдох шүүх хурлын гэм буруугийн дүгнэлтийг долдугаар сарын 24-ний 09:00 цагт танилцуулна. Уг гэм бурууг шүүх хурал энэ сарын 20-нд эхэлж, нотлох баримт шинжлэн судалжээ. Мөн үргэлжлүүлэн долдугаар сарын 21-нд эд мөрийн баримт шинжлэн судалсан байна. Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах,
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан зүйл ангиар буруутгаж байгаа юм.