Нүүрсний чиглэлээр 177 аж ахуйн нэгжид 307 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь нийт газар нутгийн 0.48 хувийг бүрдүүлж байна. Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 52-ыг Өмнөговь аймагт, 44-ийг Дорноговь аймагт, 38-ыг Төв аймаг, 28-ыг Говь-Алтай аймаг, 23-ийг Дундговь аймагт тус тус олгожээ. Нүүрсний нөөцөөр тооцвол, Өмнөговь аймаг 7.2 тэрбум тонн, Төв аймаг 7.8 тэрбум тонн, Хэнтий 3.7 тэрбум тонн, Дорноговь 3.3 тэрбум тонн, Говьсүмбэр 1.8 тэрбум тонн нөөцтэй. Хүрэн нүүрсний орд зүүн, төв, говийн бүсийн хойд хэсгээр, чулуун нүүрсний орд хойд, баруун, хангай, говийн бүсээр, Антрацит Дорноговь аймагт түгээмэл тархжээ. Үүнээс гадна, шинээр нийт хоёр тэрбум тонн нөөцтэй 10 гаруй нүүрсний уурхайг нээхээр ажиллаж байна.