Өнөөдөр гадаа 22 хэмийн дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Долдугаар сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 200 дахь өдөр бөгөөд он дуусахад 165 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
-
Билгийн тооллын 2, Зуны адаг шарагчин хонь сар, таван шар мэнгэтэй шар бар өдөр, бархасвадь гараг. Наран 5.13 цагт ургаж, 20.46 цагт шингэнэ. Барилдлага нь Рашаан өдөр. Насны хүчийг арвижуулах, эмийг найруулах, усан засал, угаал үйлдэх, бэр авах, насны хишиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, төрөл садан бололцох, худалдаа наймааг үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлс бүхэнд сайн. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
-
Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3442.00, зарах нь 3445.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.10, зарах нь 38.30, харин юань авах нь 481.00, зарах нь 489.00 вон авах нь 2.65, зарах нь 2.70 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт “КИНО НҮҮДЭЛ” олон улсын сургалтын талаарх хэвлэлийн бага хурал Монголын Үндэсний музейн түр үзвэрийн танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1981 онд Бразилийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Nenк мэндэлжээ.
- Америкийн нисгэгч Joseph A. Walker буюу Joe Walker Хойд Америкийн Х-15 сансрын хөлгийг хөлөглөн, дэлхийн хамгийн хурдан сансарт ниссэн анхны нисгэгч болон түүхэнд үлджээ.
- 1976 онд Балба улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох "Sagarmatha" үндэсний цэцэрлэгт хүрээлэн нээгджээ.
- 1900 онд Парисын метроны эхний зам нээгдэж байжээ.