2023 оны хагас жилд алтны хилийн дундаж үнэ өмнөх сараас килограмм тутамд 2.3 мянган америк доллароор, төмрийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 15.5 америк доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 7.7 америк доллароор тус тус буурчээ. Харин зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 0.4 америк доллароор өссөн байна.
Экспорт 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум америк доллароор өсөхөд нүүрсний 2.1 тэрбум америк доллароор, газрын тос 162.9 сая америк доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 82.1 сая америк доллароор, төмрийн хүдэр, баяжмал 55.3 сая америк доллароор, адууны мах 52.2 сая америк доллароор, жоншны хүдэр ба баяжмал 70.8 сая америк доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Импорт өмнөх оны мөн үеэс 325.6 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 128.2 сая ам.доллар, ачааны автомашин 68.4 сая ам.доллар, бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 31.5 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 22.8 сая ам.доллар, шинэ дугуй 22.0 сая америк доллар, суудлын автомашин 51.0 сая америк доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.