"Playtime Festival"-ийн үеэр буюу энэ сарын 07-ны өдөр наадамд оролцож буй залуус нэгнийхээ аминд хүрсэн гэх цуу яриа цахим орчинд тархсан. Тэгвэл эл мэдээлэл худлаа бөгөөд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар
"Амьд хөгжмийн наадмын үеэр хүний амь нас хохирсон тохиолдол бүргэгдээгүй. Цахим орчинд тархсан цуу яриа худлаа" хэмээн мэдээллээ.