“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батнасанд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлд үүлэхээр болжээ.
2016-2020 онд Ховд аймгийн сонгогчдыг төл өөл өн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан түүнийг 2021 оны наймдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байдаг. Тэрбээр эл албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдсон гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр О.Батнасан 2022 оны гуравдугаар сард “Хан-Ажнай” ХХК-тай 27.5 сая шахам төгрөгийн үнийн дүнтэй катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан аж. Гэвч тухайн компанийнхан ажлаа хийгээг үй, гэрээгээ дүгнээг үй байхад санхүүжилтийг нь бүрэн олгож “Хан-Ажнай” ХХК-ийнханд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм байна. Энэ хэрэгт Ц.Баатарсүрэн гэдэг хүн хамтран оролцсон хэмээн хамт шалгуулсан аж. Хэрэгт холбогдсон хүмүүс “Хан-Ажнай” ХХК-д олгосон мөнг өнөөс 12.9 саяыг нь хувийн дансаараа дамжуулан авсан хэмээн буруутгагдаж буй гэнэ.
Уг хэргээс гадна “Тавантолгой төмөр зам” компанийн эрх бүхий албан тушаалтнуудын үндэслэлг үй хөрөнгөжсөн байж болзошг үй хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүрг үүлсэн байна. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад хил давж зугтсан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалын нэг үйлдэлд холбогдуулж Г.Болдбаяр гэх хүнийг 2022 оны арваннэгд үгээр сараас шалгаж эхэлсэн билээ. Тухайн үед эл компанийн оффист хууль сахиулагчид нэгжлэг хийгээд Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Эрдэнэбат, Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Ц.Хүрэлс үх нартай хамт “Фаннили финанс” ББСБ-ын захирал Г.Болдбаярыг яллагдагчаар татан цагдан хорьж шалгасан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Болдбаяр нь Н.Удаанжаргалтай бүлэглэн “Тавантолгой төмөр зам” компанийн хэрэгж үүлж буй төслийн туслан гүйцэтгэгчээр “Турботек” ХХК-ийг шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээ хууль бусаар хийж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошг үй хэмээн шалгуулсан юм.