Японы спортын сэтгүүлч, нийтлэлч Изүка Саки мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Харүо буюу Г.Ган-Эрдэнийн амьдралын түүхээр ном гаргасныг тус улсад амьдардаг сэтгүүлч, яруу найрагч Х.Эрдэнэцэцэг орчуулан монгол уншигчдын хүртээл болголоо. Тэрбээр уг номыг яагаад орчуулах болсон тухайгаа “Тэрүнофүжи“ Намайг нэг л хүн дэмжиж байхад тэр ганц хүний төлөө би барилдах ёстой” гэж хэлсэн нь сэтгэл ихэд хөдөлгөж, хоногшсон. Ааг омгоо багтааж ядсан шинэ залуу озэки Тэрүнофүжи ид аархаж байсан үедээ сүмогийн хоёр дахь оргилоос долоон зиндаа доош унан, тэндээсээ дахин өгссөөр оргилд нь гарсан юм. Энэ тухайд өөрийгөө долоо дордож, найм сэхсэн хүн гэж ярьдаг. Түүний амьдралын түүхийг сонирхолтойгоор өгүүлсэн энэ ном олон залуу хүнд урам зориг өгч, зорилгодоо хүрэхийн төлөө уйгагүй зүтгэхийн сайхныг мэдрүүлэх байх. Бас сүмо бөхийн мөн чанар, утга учрыг илүү их ойлгуулан мэдрүүлэх бүтээл гэж үзсэнээр орчуулах болсон юм” хэмээв.
Ёкозүна Тэрүнофүжи Харүо буюу Г.Ган-Эрдэнэ 1991 онд төрсөн аж. 1989-2019 онд төрсөн бөхчүүдээс хамгийн анхны озэки цолтон болсноор онцлог юм байна. Өндөр нь 192 см, жин184 кг. Япон нэр нь Сүгиномори Сэйзан.