Өнөөдөр гадаа 21 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Зургаадугаар сарын 6-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 157 дахь өдөр юм. Мөн он дуустал 208 өдөр үлдэж байна.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 8 хэм дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 17, Ангараг гараг. Аюулаас зайлах, ламтай учирах, цагаан зүгийн үйлд сайн. Түүнд төрсөн хүмүүн зургаа, ес, арван сар амьдарвал билиг багатай, урин ихтэй, хүүхэд доодост энэрэнгүй, баатар зоригтой, наян нэг хүрч наслана гэж номлосон. гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Тагнай эрвэгнэвэл сайн хувийг олно. Бие таталдвал эцэг эхэд гэм болох нигууртай. Шилбэ таталдвал хэрүүл тэмцэл болохын нигууртай. Өнгө зүс доройтно.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3443.00, зарах нь 3450.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 41.70, зарах нь 42.50, харин юань авах нь 484.00, зарах нь 487.50, вон авах нь 2.60, зарах нь 2.62 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00-14.00 цагт: УИХ-ын ажлын хэсгүүд болон байнгын хороод хуралдана.
- 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Сууц өмчлөгчдийн эрх ашиг ноцтой зөрчлийн талаар "Гэгээ-9" СӨХ-ноос мэдээлэл хийнэ.
- 11.30 цагт: Мэдээлэл технологийн Үндэсний паркт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын "ICT EXPO 2023” болох талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8856-5665, 8989-1387.
- 11.30 цагт: ОБЕГ-т: ҮАБЗ, Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, НЗДТГ хамтран энэ сарын 7-9-нд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8615-0069:
- 11.40 цагт. “Шинэ” намын байранд. (“Новотель” зочид буудлын урд талд “Могул тауэр”): Монгол Улсын макро эдийн засгийн талаар тус намын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багаас мэдээлнэ. Утас: 8856-9093.
- Хэвлэлийн Хүрээлэн мэдээллийн төвд:
- 12:00 цагт: Европ-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаарх танхимын болон гишүүдийн саналыг хүргэж мэдээлнэ.
- 12:30 цагт: Хүүхдийн байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор хүүхдийн амь нас эрсэдсэн талаар иргэн мэдээлэл хийнэ.
- 13.00-17.30 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: Их сургуулиудын инновац, шинэ технологийг танилцуулах уулзалт болно. Утас: 9458-2204.
- 14.00 цагт. УЕПГ-ын үүдэнд: Иргэн О.Шинэбаяр прокурорын байгууллагад иргэдийн шаардлагыг хүргүүлж, мэдээлэл хийнэ. Утас: 9506-9933.
- 14.00 цагт: “Корпорэйт Конвеншн” төвд: “Зориг” сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 9910-9723.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын тэнгисийн цэрэг Дундад арлын тулаанд Японы эзэн хааны армийг ялснаар Хоёрдугаар дайны эргэлтийн цэг болов. Японы армийн Акаги, Кага, Сорью, Хирью зэрэг дөрвөн гол усан онгоц сүйрч цэргүүдийг олзолжээ.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нормандид холбоотнуудын довтолгооны "Оверлорд" ажиллагаа эхэлжээ. Үүнийг түүхэн "D-Day" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь түүхэнд тохиосон далайн хамгийн том дайралт юм. Үүнд холбоотнуудын 160 мянга орчим цэрэг, 5000 орчим өөрөө явагч хэрэгсэл, 289 дунд зэргийн хөлөг онгоц, 277 бөмбөгдөгчтэй Английн сувгыг гаталжээ. Өдрийн эцэс гэхэд холбоотнууд томоохон дайралтаа эхлүүлсэн юм.
- 1971 - ЗХУ-ын хөөргөсөн "Союз-11" хөлөг сүйрэв. Хөлөгт сууж явсан Георгий Доброловсзки, Владислав Волков, Виктор Пацаев нарын амь нас сүйджээ.
- 1975 - Британичууд Европын эдийн засагт үлдэх эсэхээ бүх нийтийн санал асуулга зохион байгуулав. Санал асуулгад оролцогчдын 67 хувийн саналаар гишүүнчлэлээрээ үлджээ.
- 1982 - Ливаны дайн дэгдэв. Израилын Батлан хамгаалахын сайд Ариел Шарон Ливаны өмнөд хэсэгт хяналтаа тогтоож, улмаар Бейрут руу дөхөж эхэлжээ.
- 1993 - Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль анх удаагаа болж олонхийн саналаар П.Очирбат Ерөнхийлөгчөөр сонгогдов.
- 2002 - Газар дундын тэнгист жижиг хэмжээний солир унав. Цохилтын хүч 26 килотонноор хэмжигдэж байсан юм.
- 2017 - Сирийн иргэний дайн: Раккагийн тулаан эхлэв. Исламын Улс бүлэглэлийн хяналтад байсан Ракка хотод хяналтаа тогтоох зорилгоор Сирийн ардчилсан хүчин дайралт хийжээ.