Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өнгөрсөн жилийн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт 18 настай охин Батсуурийн Ням-Эрдэнэ насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа зодоглож байгаа аж.
Тэрбээр эхний барилдаандаа АНУ-ын Чантал Райтыг даралтаар ялснаар дараагийн даваанд Токиогийн олимпийн хүрэл медальт IJF-гийн нэрийн өмнөөс барилдаж буй ОХУ-ын Мадина Таймазоватай барилдана.