“Ташкент-2023” сонирхогчдын боксын ДАШТ-ий 10 дахь өдөр манай улсаас 63.5 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг маань хүрэл медалийн болзол хангасан. Тэгвэл 67 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баттөмөрийн Мишээлт хоёр дахь хүрэл медалийн болзлыг биелүүлэв.
Тэрбээр 1/4 шигшээд Венесуэлийн Кристиан Паласиог буулган авснаар нөгөөдөр эзэн орны Асадхужа Муидинкужаевтай хагас шигшээ буюу медалийн өнгөө хувиргах тоглолтоо хийнэ.