Манай улс 2023 он гарснаас хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 19.77 сая тонн нүүрс экспортолсон дүн гарсныг УУХҮЯ-наас танилцууллаа. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 15.74 сая тонн буюу дөрөв дахин илүү үзүүлэлт гэнэ. Манай улс энэ онд 36.5 сая тонн нүүрс экспортолно хэмээн өмнө нь төсөөлсөн билээ. Мөн дээрх хугацаанд 495.1 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь 2022 оныхтой ойролцоо буюу хоёр хувиар өсжээ. Бас 1.78 сая тонн төмрийн хүдэр, баяжмал худалдсан нь 70 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Төвбанк 3.27 тонн алт худалдан авсан байна. Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт өдгөө дунджаар 41 хувьд хүрчээ. Тодруулбал, нүүрснийх 54.2, зэсийн баяжмалынх 35.4, төмрийнх 21.2, алтных 16.3, газрын тосных 24.9, цайрынх хамгийн өндөр буюу 69.4, хайлуур жоншных 64.3 хувьд хүрсэн аж.
Бэлтгэсэн: Б.Сонор