Манай улс энэ он гарснаас хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 19.18 сая тонн нүүрс нийлүүлсэн бөг өөд энэ нь өмнөх жилийнхээс 15.51 сая тонн буюу дөрөв дахин өссөн дүн болжээ. Мөн 1.68 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсноор 71 хувиар нэмэгдсэн байна.
Төвбанк 3.24 тонн алт худалдан авсан дүн гарчээ. Ингэснээр Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын гүйцэтгэл дунджаар 37 хувьд хүрсэн тухай салбарын яамнаас мэдээлэв. Тодруулбал, нүүрсний экспорт 52.6, төмрийнх 20.1, алтных 16.2, газрын тосных 23.6, цайрынх 69, хайлуур жоншных 58.5 хувьд хүрсэн аж. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар 117 561 тонн шатахууны нөөцтэй байсан гэнэ. Үүнээс А-80 бензиний 4551 (27 хоногийн), АИ-92-ын 35 345 (28), АИ-95-ын 3575 (27), дизелийн түлшний 70 102 тоннын (28) нөөцтэй байжээ. Манай улс энэ он гарснаас хойш 684.1 мянган тонн газрын тосны бүтээгдэх үүн импортолсны 7.1 мянган тонн нь А-80, 199.7 мянга нь АИ-92, 6.1 мянга нь АИ-95/98, 390.6 мянга нь дизелийн түлш, 13.4 мянга нь онгоцны түлш, 14 мянга нь Жет А-1, 53 мянга нь бусад бүтээгдэхүүн аж.