“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал баасан гарагт болов. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой”-н 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ногдол ашиг хуваарилах, эсэх, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, ТУЗ-ийн гишүүдийг сонгох зэргийг хэлэлцлээ. Тус компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дууссаны дараа иргэдэд ногдол ашиг хуваарилах, эсэхийг хэлэлцэхээр ТУЗ-өөс нь шийдвэрлэснийг танилцуулав. Өөрөөр хэлбэл, аравдугаар сар хүртэл ногдол ашиг тараах, эсэх талаар хэлэлцэхгүй гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллан, төсөвт 1.03 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ.