Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өчигдөр явагдаж, “Хангад эксплорэйшн” ХХК-ийн экспортод гаргах, хоёр багц буюу 12 800 тонн баяжуулсан сул коксжих бүтээгдэхүүнийг борлуулжээ. Эл арилжаанд таван компани оролцсон бөгөөд дуудах үнэ 850 юаниас 12.94 хувиар нэмэгдэн 960-д хүрсэн байна. Баруун нарангийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Хангад эксплорэйшн” нь “Энержи ресурс”-ийн охин компани аж. Ташрамд дурдахад, дараагийн дуудлага арилжааг өнөөдөр 11.00 цагаас зохион байгуулах бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортлох 32 000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг худалдах юм.
Бэлтгэсэн: Б.Сонор