Ирэх сарынцаг уурын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Тус байгууллагаас мэдээлснээр сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй гэнэ. Ялангуяа төв болон зүүн аймгуудын нутгаар эрс хүйтрэх магадлал өндөр юм байна. Сарын дундаас хойш цаг агаар үе үе муудаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг бүсэд цас орж, шуурах бөгөөд салхины хүч секундэд 16-18, зарим үед 20-24 метрт хүрч ширүүсэх гэнэ. Цаг уурын урьдчилсан төлөвийг бүсээр нь ангилбал говь талын нутгуудад олон жилийн дунджаас дулаан байх нь. Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим байх төлөв гарчээ.