Экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар өнгөрсөн баасан гарагт эрчим хүчний зориулалттай нүүрс анх удаа худалдлаа. Эл арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 багц буюу 96 000 тонн эрчим хүчний нүүрсийг борлуулжээ. Үүнд дөрвөн компани оролцож, дуудах үнэ 68.3 ам.доллароос 7.32 хувиар өссөнөөр тонн нь 73.3 “ногоон”-д хүрэв. Дараагийн дуудлага арилжааг өнөөдөр 11.00 цагаас зохион байгуулах бөгөөд “Тавантолгой” ХК-ийн 32 000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс худалдах аж.
Бэлтгэсэн: Б.Сонор