2009 оноос хойш манай улсын Төрийн тэрг үүнээр ажилласан хүмүүсийн санаачилга, Засгийн газарт чиглэл болгосон зарлиг нь яг таг хэрэгжиж, залгамж халаатай үргэлжилсэн бол өдийд Монгол наанадаж л Майдар, Хархорум гэсэн эко, түүхэн хоёр хоттой болчих байлаа. Ерөнхийл өгч асан Ц.Элбэгдорж гэхэд “Хархорум босвол Монгол босно” хэмээн ухуулан сэнхр үүлж, уран үгс бүхий илтгэл тавьсан нь ч цөөнгүй. Тэрбээр 2004 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үеэсээ л Хархорумыг түүхэн хот, аялал жуулчлалын төв бүс болгож хөгжүүлэх төсөл санаачилж, судалгаа, төлөвлөлт хийлгэж, уг ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэх хэрэгтэй гэж ярьж эхэлсэн. Төрийн тэргүүн болсныхоо дараа ч ийм зорилгоор судлаач, түүхчдийг цуглуулж, судалгаа, төл өвлөлт нэрийн доор баахан бичиг цаасны ажил хийлгэсэн юм даг. Түүний ярьсан, төл өвл өснөөр хэрэгжүүлсэн бол 2020 онд тохиосон Их Монгол Улсын нийслэл Хархорум байгуулагдсаны 800 жилийн ойгоор өнөөгийн Хархорин сумд Монголын хоёр дахь хотын суурийг тавьчихсан л байх байв. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл Орхоны хөндийд шинэ хотын суурь тавих байтугай ширхэг тоосго ч өрөөг үй байна. Тус хөндийг түүхэн аялал жуулчлалын гол бүс нэрийн доор төлөвлөлтг үй, замбарааг үй, орчны бохирдол, доройтолд автсан газар болгож хувиргаад буй юм.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2012 онд Барилга, хот байгуулалтын сайд байх үеэсээ Майдар хот байгуулах төслөө зүтгүүлсэн. Төрийн тэргүүн болсныхоо дараа энэхүү ажлыг урагшлуулахаар Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг. Улмаар 2018 онд үүнд зориулж Төв аймгийн Зуунмод сумаас 10 гаруй км-ийн зайд 12 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан юм. Тухайн үед тэнд газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөлтэй иргэдийг нүүлгэх, эрхийг нь өөр тийшээ шилж үүлэх, нөхөн төлбөр олгох асуудал сөхөгдөж байв. Тэр ч бүү хэл, тус хотыг байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг дөрвөн үе шаттай гаргасан. Ингэхдээ 2030 он гэхэд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг дуусгахаар төл өвл өж. 2019 оны хавар Төрийн тэргүүн эко хот байгуулах төслийн талбайд Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг тавьсан. Энэ үедээ “Тун удахгүй энд сүндэрлэх Майдар хотод 50 га талбайг хамарсан есөн студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффисоос бүрдсэн орчин үеийн техник, технологи бүхий кино үйлдвэрийн цогцолбор босно. Энэ хотод гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татах, нүд хужирлах олон зүйл байгуулахаар төлөвлөсөн” хэмээн ярьсан юм. Хачирхалтай нь, одоогоор тэнд Их Майдар бурхны хөшөө нэртэй дутуу барьсан шавар байгууламжаас өөр нүд хужирлах, анхаарал татах зүйл алга. Тусгай хэрэгцээнд авсан талбай нь хов хоосон. “Майдар эко хот” хэмээх төслийн сураг чимээ ч алдрав.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Хархорум хот байгуулах тухай 20 гаруй жилийн өмнөөс ярьсан ч түүнийгээ бодитоор ажил болгож чадааг үй. Түүний дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга 10 гаруй жилийн турш “Майдар эко хот” төслийн талаар ярьсан ч мөн л хөрс өн дээрээ буулгаж чадсангүй. Тэдний хоосон мөрөөдөл, хэрэгжүүлж чадаагүй амлалтууд мартагдаагүй байтал одоогийн Төрийн тэргүүн Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах шийдвэр гаргалаа. Тэрбээр үүнтэй холбоотойгоор гаргасан зарлигаа өнг өрс өн оны сүүлчээр Засгийн газрын тэрг үүнд гардуулав. Төрийн тэргүүн болгон л хот байгуулах санаачилга гаргах ёстой юм шиг хандлага, жишгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч тойрсонг үй. Манай улсын Төрийн тэргүүнүүд “Иргэдэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхц өл бүрд үүлэх, нийслэлийн төвлөрлийг задлах, шинэ суурьшил бий болгох, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдал хангах” гэсэн тулгамдсан асуудалд дөрөөлж, олон нийтэд таалагдах зорилгоор түрээ барин шинэ хот байгуулах санаачилга гаргадаг нь “моод” гэлтэй.
Шинэ хот байгуулах Ерөнхийлөгчийн зарлигтай холбоотойгоор Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сарын 3-нд өргөн барьсан. Үүнээс хоёр хоногийн дараа тус тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэв. БХБЯ, БШУЯ-ныхан энэхүү төслийн холбогдох судалгаа, тооцоог хариуцан ажиллаж байгаа аж. Үндсэндээ Хархорум хот байгуулах ажилд зохих шатны байгууллагынхан хурдтай, санаачилгатай хандаж байгаа нь тод ажиглагдлаа. Гэвч энэ ажил яг ийм хурдаар цаашид үргэлжлэх, эсэх, амжилттай хэрэгжих үү, үгүй юү, дараагийн Засгийн газрын төлөвлөг өөнд багтах уу гэдэг нь эргэлзээ дагуулсаар. Өмн өх Ерөнхийл өгч нарын санаачилсан “Майдар эко хот”, “4+1” төсөл яг л ингэж дуулиан шуугиантайгаар гарч ирээд, нэг л мэдэхэд нэрнээс өөр зүйл үлдсэнгүй. Таван Засгийн газрын “гар дамжсаар” өнөөдрийг хүрсэн “Шинэ Зуунмод хот” төслийн ажил газрын маргаанаас болоод гурван он дамжин сунжирч буй. Багануур, Налайхыг дагуул хот болгож хөгжүүлж, Улаанбаатар хотын их төвлөрлийг задлах төлөвлөг өөг үе үеийн Засгийн газар, тухайн дүүргээс сонгогдсон улстөрчид амны уншлага болтол ярилаа. Энэ бүхний эцэст иргэд, олон нийт ч шинэ хот байгуулна гэдэгт итгэж үнэмшихээ байв.
Монгол Улсад шинэ хот байгуулах хэрэгцээ шаардлага үнэхээр бий юү. Байлаа гэхэд Хархорин сумд байгуулах нь тохиромжтой юу. Түүхэн дурсгалт газарт хот байгуулах нь хэр оновчтой вэ. Газар зохион байгуулалтын инженер, архитектор мэргэжилтэй Х.Булгансайхан энэ асуултад “Шинэ хот байгуулж чадах, эсэхэд маш их эргэлзэж байна. Түүхэн, дурсгалт газраа сүйдлээд, баллачих вий дээ. Дэлхийн хотуудын жишгээс харахад ийм газруудаа аль болох хуучны дүр төрхөөр нь хадгалж, аялал жуулчлалын эргэлтэд оруулахыг зорьдог. Тэд бидэн шиг хот болгоод, төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудаа нүүлгэнэ гэхг үй л болов уу. Багануур, Налайх, Багахангай зэрэг нийслэлтэй ойр, дэд бүтэц хөгжсөн газруудаа хотын статустай болгож хөгжүүлэх нь илүү тохиромжтой. Манай төрд хамгийн их хэрэгтэй байгаа зүйл нь тогтвортой бодлого” гэж хариулав. Харин “Бүтээлч-100” холбооны гишүүн, архитектор Н.Бат-Ууган “Шинэ хотын судалгаа хийх, нарийвчилсан төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах нэрээр дахиад 30 гаруй жил олон хүн сул цалинжуулж, төсвийн мөнгийг үрэгдүүлэх нь гэж харж байна. “Алсын хараа-2050”-д тусгасны дагуу үе шаттай ажлууд хийнэ гэсэн. Тэгэхээр энэ ажил тэр хүртэл ямар нэг байдлаар үргэлжилнэ гэсэн үг. Түгжрэлийн шалтгааныг судалж тогтооно гээд хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг төртэй улс шүү дээ. Хот байгуулахаар шалтаглаад хэчнээн тэрбум төгрөг үрэх бол. Улаанбаатарын төвл өрлийг сааруулахад нэмэртэй хамгийн ашигтай байршил бол Хөшигийн хөндий. Тэнд төл өвл өсөн ажлуудаа урагшлуулахад анхаарах нь илүү үр дүнтэй” гэсэн юм.
Н.Бат-Ууганы хэлсэнчлэн Хархорумыг сэргээн байгуулахад шаардагдах судалгаа, тооцоо хийх нэрийдлээр ирэх жилүүдэд улсын төсв өөс багагүй мөнгө урсгах нь гарцаагүй. БХБЯ-ныхан өнгөрсөн онд гэхэд д шинэ хотын байршил тодорхойлох, 400 сая төгрөгийн өртөгтэй судалгааны ажлыг эхлүүлсэн гэх. Газраа сонгосны дараа тухайн хэсгийг улсын тусгай хэрэгцээнд авч, чөлөөлөх ёстой. Дараа нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон ТЭЗҮ- ээ боловсруулна. Энэ ажил хэдийд дуусахыг таашг үй. Дуусахгүй хэдэн жил ч үргэлжилж магадг үй. Дуусгасан ч дараагийн Засгийн газар нь хүлээн зөвшөөрөхгүй, “чагталж” ч мэднэ.
Яг л “Майдар эко хот”, “4+1”, “Шинэ Зуунмод” төслийн хүрээнд өчнөөн тэрбум төгрөг өөр хэдэнтээ боловсруулж баталсан хэрэгцээг үй, хоосон мөрөөдлийн төлөвлөгөө шиг. Манай улсын Төрийн тэргүүний санаачилсан, Засгийн газрын гардан авсан ажлууд ийм л замналаар үргэлжилдэг жишиг тогтоод байна. Чухамдаа Ерөнхийл өгч У.Хүрэлсүхийн мөрөөдөл хэдэн жил, хаа хүртэл үргэлжлэх юм бол. Улаанбаатар хэмээх утаатай, стресстэй нийслэлийнхээ тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй мунгинаж, түмэн зовлонд ээрүүлж яваа бидний хувьд шинэ суурьшлын бүс байгуулна гэдэг аргаг үй л холын мөрөөдөл бололтой дог.