Дуурийн урлагийн эргэн тойрны мэдээллийг дэлхий дахинд түгээж, нийтлэн, дүн шинжилгээ хийж, судалгаа явуулдаг operawire.com цахим хуудаснаас уламжлалын дагуу оны шилдэг дуурийн дуучнаар 11 уран бүтээлчийг нэрлэжээ. Манай улсын уран бүтээлч, баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшин уг жагсаалтад багтсан байна. Энэ онд тоглосон тайз, дуурь болон бүтээсэн дүрүүд, тэдгээрийн давтамжийг үндэслэн шилдэг 11-ийг тодруулсан аж. Уг шалгаруулалтын талаар дээрх цахим хуудсанд “2021 онд цар тахалд нэрвэгдэж байлаа. Одоо ч үр дагаврууд нь хэвээр үргэлжилсээр байна. Бас дайн улс орнуудыг зүдрээсээр байгаа. Ийм нөхцөлд Засгийн газрын байгууллагуудыг хараад суух хэрэггүй юм. Дуурийн дуучдын тухайд энэ оны цорын ганц шалгаруулалт нь энэ” хэмээн тодотгов. Дуурийн шилдэг 11 дуучнаар Э.Амартүвшингээс гадна Францын тенор Бенжамин Бернхейм, Америкийн меццосопрано Ж’ Ней Брижес, Италийн сопрано Элеонора Буратто, Британийн тенор Аллан Клейтон, Америкийн “нарийн” тенор Энтони Род Костанзо, Италийн тенор Фрэдди Дэ Томмасо, Америкийн тенор Клей Хиллэй, Польшийн сопрано Александра Куржак, Италийн баритон Лука Сальси, Америкийн сопрано Коринне Уинтерс нарыг нэрлэсэнбайна.