Нүүрсний хулгайчдыг зарлаж, шударга ёсыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд 15 дахь өдрөө үргэлжилж байна.
Жагсаал хийж буй иргэд өчигдөр Сүхбатаарын талбайгаа цэвэрлэжээ.
Энэ талаар жагсагчдын төлөөлөл болох жүжигчин У.Цогтбаяр "Талбай дээрээ үзэл бодлоо илэрхийлж буй залуус маань ийм бахархам. ТҮК-ийн ажилчдад тусалж төв талбайн цасыг цэвэрлэжээ" гэсэн байна.