АНУ-ын Вашингтон хот дахь “Sterling ballet academy”-ийнхан жил бүр зохион байгуулдаг олон улсын балетын эрчимжүүлсэн сургалтдаа бүжигчдийг урьж буй аж. Эднийх “Зуны сурагч солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд балетын баланчине хэмээх америк арга барилаар контемпорари-модерн, бродвей жааз, тап, хип хоп зэрэг олон төрлийн бүжгийг мэргэжлийн багш нараар заалгадаг юм байна. Өмнө нь суралцагсад урын сангаа баяжуулж, мэргэжил дээшлүүлэн, илүү идэвх зүтгэлтэйгээр эх орондоо сургалт явуулж байгаа тухай тус балетын төвийн менежер ярилаа. Хөтөлбөрт хамрагдагсдыг Америкийн томоохон хотуудаар аялуулж, түүх, дурсгалын газруудтай нь танилцуулан, Атлантын далайн эрэгт амраадаг уламжлалтай гэнэ. Мөн англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, олон орны шинэ найз нөхөдтэй болох боломж бүрдүүлдэг ажээ.