Италид ажиллаж, амьдардаг тамирчин, “Мишээл” клубийн Г.Тэнүүн тус улсад болсон муай-тай боксын “Октагон” тэмцээн, мөн “Arena4” мэргэжлийн халз тулаанд өрсөлдөгчдөө ялж, аварга болсон. Тэрбээр ирэх сард муай-тай боксын дэлхийн аваргын бүсний төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Г.Тэнүүн дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлагад эл спортоор дөрвөн жил хичээллэж буй аж. Өмнө нь тэрбээр Зүүн Азийн АШТ-ээс хүрэл, ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Буриадын цом” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв. Сонирхуулахад, Олон улсын олимпын хороо, Олон улсын муай-тай бокс сонирхогчдын холбооныхон хамтран 2023 онд зохион байгуулах тэмцээний төлөвлөгөөгөө гаргажээ. Эхний тэмцээн нь Тайландын Бангкок хотод болох насанд хүрэгчдийн ДАШТ бөгөөд ирэх жилийн тавдугаар сарын 4-13-нд зохион байгуулна.