Дасгалжуулагч Гусейн Асалиевын нэрэмжит, Бүх холбоот улсын Алс Дорнодын чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тав дахь тэмцээн ОХУ-ын Владивосток хотод болж, өчигдөр өндөрлөлөө. Үүнд 450 гаруй тамирчин бага, дунд, ахлах насны ангилалд өрсөлдөв. Манай улсаас Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчийн удирдлагад “Төгс” дэвжээний тамирчид оролцжээ. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд 55 кг-ын чинд “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагч Б.Үүрцолмон, эмэгтэй тамирчдаас 53 кг-д 54 дүгээр сургуулийн сурагч Б.Ариунзул нар алтан медаль хүртлээ. Түүнчлэн 44 кг-д Б.Буянжаргал (20 дугаар сургууль), 68 кг-д Т.Эрдэнэцогт (“Оюуны ундраа” цогцолбор) нар мөнгөн медаль авсан байна. Мөн 35 кг-д Б.Батбилэгт (28 дугаар сургууль) медаль гарджээ. Энэ удаа жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийг аваргын бүсээр шагнасан айна.