Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ Дани улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад долоон тамирчин өрсөлдөж буй юм. Эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Ш.Чанрав тэмцээний салхи хагалж өрсөлдсөн бөгөөд хэвтээ шахалтын төрөлд цээжнээс 322.5 кг-ыг шахан, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эл төрөлд ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн нь энэ. Ш.Чанрав өмнө нь ДАШТ-ээс нэг мөнгө, хошой хүрэл медаль авч байсан билээ.