Турк улсын Анталья хотод снукер биллиардын насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд 34 орны 97 та мирчин өрсөлдөж байгаа аж. Манай улсаас эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд тус бүр гурван тоглогч эх орноо төлөөлөн оролцсон юм. Эрэгтэйчүүдийн ангилалд “Элит” клубийн тамирчин, ОУХМ Т.Хаш-Очир 20 улсын 45 тоглогчтой өрсөлдөж хасагдах шатанд шалгарсан. Мөн эмэгтэйчүүдийн төрөлд снукер биллиардын улсын 10 удаагийн аварга, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа долоон улсын 17 тамирчинтай өрсөлдөж, хасагдах шатанд шалгараад байна. Гэсэнч тэрбээр Энэтхэгийн тамирчинд ялагдаж, шигшээд шалгарч чадсангүй. Тэгвэл ДАШТ-д анх удаа оролцсон А.Дэлгэрхүү нэг хожил, хоёр ялагдалтайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Т.Лхагвасүрэн шигшээ 32-т үлдсэн ч ялагдсан байна. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн тамирчдаас өнөөдөр дэлхийн аварга тодрох нь.