П.ЭНЭРЭЛ
Казахстаны Алматы хотод аэробик гимнастикийн клубүүдийн аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнийг зохион байгуулав. Манай улсаас дасгалжуулагч, ОУХМ Б.Ичинхорлоо, С.Дэлгэрмаа нарын удирдлагад Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газар, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн дэргэдэх өсвөрийн “Гейнер”, “Дээгий” клуб, “Шинэ өнөөдөр” бүрэн дунд сургуулийн 19 тамирчин өрсөлдөж, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртлээ. Манай гимнастикчдаас Т.Тамир тэмцээний салхийгхагалж, 9-11 насныхны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль зүүсэн. Тэрбээр Д.Ундралтай хамтран хосын төрөлд оролцож мөнгө, баг, бүжгийнхээс мөн тус бүр хүрэл медаль авсан байна. 12-14 насныхнаас хосын төрөлд Д.Өнөболд, Н.Ганчимэг нар удаалжээ. Түүнчлэн манай гимнастикчид гурвалсан төрөлд III байрт шалгарч, бүжгийнхэд мөнгөн медаль гардсан гэнэ. Үүнтэй зэрэгцэн Португал улсын Гуамараес хотод “Guimagym cup-2022” уран сайхны гимнастикийн Европын цуврал тэмцээн болж, 18 орны 200 гаруй тамирчин оролцлоо. Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Халиуны ахалсан манай тамирчдаас өсвөр насныхны ангилалд У.Айына хамгийн өрсөлдөөнтэй төрөл (цагариг, бөмбөг, булав, тууз хэрэглэлд)-д нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэж, өмнөх амжилтаа ахиулсан юм. 12 насныхад П.Энэрэл бөмбөгтэй дасгалд мөнгөн медаль өвөртөллөө.
У.АЙЫНА