Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй 19 дэх удаагийн “Үндэсний дээд лиг-2022” тэмцээний II тойргийн тоглолт үргэлжилж байна. Энэ үед амжилттай тоглосон багууд сүүлийн тойрогт үлдэх тул ана мана өрсөлддөг. Багууд гурван тойрог тоглож, шинэ оны өмнөхөн аваргаа тодруулах юм. Лигийн эхний тойргийн тоглолтыг эрэгтэйчүүдийн багаас “Натур мед ноён”, “Хасу мега старс” клубийнхэн хүснэгтийг 15 оноотой тэргүүлэн, өнгөлсөн. Тэдний ард “Хилчин-Алтайн барс”-ынхан нэг оноогоор дутаж, гуравт жагссанаар хүчтэй өрсөлдөгч хэвээр байгаагаа харуулсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс “Улаанбаатар”, “Эрчим Хөвсгөл”, “Хилчин” клубийнхэн эхний гурван байрт бичигдсэн. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй багийнхан залуу легионер тоглогчдоор хүч сэлбэж, хүрээгээ тэлсэн тул онооны хол зөрүүгүй тоглолт өрнүүлж байна. Анх удаа, эсвэл хоёр дахиа оролцсон багууд ч чамлахааргүй тоглож, хууччуудыг багагүй сандарган, тайвшрах боломж тэр бүр олгохгүй байгаа. Тиймээс лигийн тоглолтууд эхний тойргоос л үзэгчдийн сонирхлыг татжээ. Эмэгтэйчүүдээс алтан цом дөрвөн удаа өргөсөн “Энагура”, өнгөрсөн жилийн лигийн аваргаар тодорсон “Хилчин”, мөн “Хобби эйс”, “Уурхайчин”, “Тэнүүн-Огоо”-гийн тоглогчид шинэ багийнхантай учраа таарсан ч өгөө, аваатай тоглож буй. “Энагура”-гийнхан шилдэг тоглогчдоос “Алтайн барс”-ын ахлагч, ОУХМ Д.Үнэнтуяаг багтаа нэгтгэсэн нь тоглолтыг тун өрсөлдөөнтэй болгож байна. Учир нь түүнийг тус клубийн эзэн Жан Жин Хун өмнө нь багтаа тоглуулахаар нэг бус удаа урьсан ч татгалзсан хариу авч байв. Д.Үнэнтуяагийн дүү Д.Анужин тус багийн холбон тоглогч юм. Шилдэг холбогчдын нэгээр тодроод буй тэрбээр өмнөх жилүүдийн лигт эгчтэйгээ өрсөлдөгч болж тоглосон удаатай. “Энагура”-гийнхан туршлагатай дасгалжуулагч, чансаа өндөр тамирчидтай тул аваргаа хамгаалах магадлалтай.
Волейболын хорхойтнууд, хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг эмэгтэйчүүдээс шинэ баг болох “Улаанбаатар”, эрэгтэйчүүдээс “Баянхонгор”, “Минжит булган”-ыхан татсаар. Товчхон хэлбэл, волейболчдын тоглолтыг шинэ үеийнхэн өнгөлж буй. Баг бүрт уригдсан ле гионеруудаас гал гарсан өрсөлдөөн, сэтгэл догдлуулам агшнуудыг олж харах нь үзэгчдэд сайхан санагдаж байгаад эргэл зэх хэрэггүй. Энэ сарын 1-ний тэмцээнээс эрэгтэйчүүдийн багаас дөрвөн тоглогч шилдгээр шалгарсан. Тэднээс “Шанх транс” багийн Б.Батсуурь 29 оноо, 21 довтолгоо, гурван хаалт таван давуулалт, “Натур Мед Ноён”-ы өнгөрсөн жилийн дээд лигт шилдэг тэгш тоглогчоор шалгарсан Т.Хангал 27 оноо, 25 довтолгоо, нэг хаалт, нэг давуу лалтын амжилт үзүүлэв. Мөн энэ жил анх удаа тоос өргөсөн “Минжит Булган”-ы тоглогч Б.Баярсайхан 26 оноо, 23 довтол гоо, гурван хаалт, “Хасу мега старс”-ын А.Даваа жаргал 16 оноо, 15 довтолгоо, нэг давуулалтаар шилдгээр тодорсон юм.