Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнд энэжил эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн есөн багийн тамирчид тойргоор өрсөлдөж байна. Гурван тойрог тоглож, шинэ оны өмнөхөн аваргаа тодруулах лигийн тэмцээний эхний тойргийн тоглолт өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн багаас өнгөрсөн жил аваргаар шалгарсан “Натур мед ноён”, мөн “Хасу мега старс” клубийнхэн 15 оноогоор хүснэгтийг тэргүүлэв. Тэдний ард “Хилчин-Алтайн барс”-ынхан 14 оноогоор гуравт жагслаа. Эмэгтэйчүүдээс “Улаанбаатар”-ынхан тэргүүлж байна. Мөн “Эрчим Хөвсгөл”, “Хилчин” клубийнхэн эхний гурван байрт бичигдэж тэмцээнээ үргэлжлүүлэх боллоо.