Японы Засгийн газар амиа хорлохоос урьдчилан сэргийлэх удирдамж баталсан бөгөөд үүнд эмэгтэйчүүдэд илүү их дэмжлэг үзүүлэх заалтууд орсон байна. Уг баримт бичигт амиа хорлосон хүний тоо буурч байгааг дурджээ. Гэсэн ч жил бүр 20 мянга гаруй хүн амиа хорлодог Японд энэ асуудал тулгамдсан хэвээр буйг Засгийн газраас нь мэдээлсэн байна. 2020 оноос хойш амиа хорлосон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн дотор коронавирусийн цар тахал оржээ. Төлөвлөөгүй жирэмсэн болсон хүмүүст туслах, орон тооны бус ажилтан болон төрсөн эхчүүдийг ажлын байраар хангах зэрэг арга хэмжээг удирдамжид тусгасан аж. Хүүхдийн амиа хорлолтын үзүүлэлт дээд цэгтээ хүрсэн тул Японы Засгийн газар залуучуудад нэмэлт тусламж үзүүлэх, тэр дундаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөжүүлэхээр зорьжээ.