“Тархан суурьшсан монголчууд” буюу “Тасам” байгууллагынхан “Tasam tours” нэрийн доор соёлын аялал зохион байгуулдаг. Тэд энэ намар жишиг хэмээн тодотгосон, Монголын эзэнт гүрний байлдан дагууллын замаар явах гурван удаагийн аялал зарласан билээ. Эхнийх нь өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 3 хүртэл үргэлжилсэн. Тэгвэл удаах аяллаа энэ сарын 17-24-нд товлосон бөгөөд найман өдрийн турш Төмөр хааны улстай танилцуулах юм байна. Багийг ердөө 10 хүнээр бүрдүүлж, чанартай, хүртээмжтэй, сэтгэл ханамжтай зохион байгуулахаараа онцлог аж.