Яруу найрагч Д.Галсансүх “Галсансүхийн нисванис” хос пянзаа өнгөрсөн наймдугаар сард олонд хүргэсэн. Энэ нь яруу найраг болон амьд хөгжим хослуулсан Монголын анхны пянз гэдгээрээ онцлог. Үүнд яруу найрагчийн 1990-ээд оны болон сүүлийн үеийн шүлгүүдийг өөрийнх нь уншсанаар оруулснаас гадна “Нисванис” хамтлагийнхан дуу болгосон уран бүтээлүүдийг нь багтаажээ. Тэгвэл тус пянзыг олны хүртээл болгох зорилготой “Po¬etry and unplugged night” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд хос пянзанд багтсан уран бүтээлүүдийг хүргэх бөгөөд энэ сарын 21-нд “Ауруг” төвд ганцхан удаа болно. Урилгаар яруу найрагч Г.Ням-Очир, Б.Батзаяа, С.Начин, Я.Баяраа, Б.Алтанхуяг, Ө.Үлэмжтөгс, дуучин Б.Солонго нар оролцох аж. Тэр үеэр “Галсансүхийн нисванис” хос пянзыг худалдан авсан хүн бүрт яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” номыг бэлэглэх аж.
Бэлтгэсэн А.Тайшир