ОХУ-ын Буриад улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн айлчлан тоглолт Соёлын төв өргөөнд энэ сарын 17-нд болох “Үлей нутгийн охид” жүжгээр эхлэх аж. Үлей нь дээр үед буриад зоны зүрхний хайртай нутаг байсан. Тухайн үед оросууд эзэлж, эзэмших гэхэд буриадууд хэрхэн тэмцсэн талаар уг жүжигт өгүүлдэг аж. Одоо бол Үлей нь Байгал далай доор байдаг юм байна. Тус театрынхан айлчлан тоглолтын хүрээнд “Үхэж ядсан хаан”, “Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд”, “Шилдэг жүжгүүдийн түүвэр” болон хүүхдэд зориулсан хоёр, нийт долоон жүжиг үзүүлэх аж. Соёлын төв өргөөнд тоглох эхний дөрвөн жүжиг 30 мянган төгрөгийн тасалбартай.