Их мастер А.Энхтуул легионер тоглогчоор шатрын спортын томоохон тэмцээнүүдэд оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Франц улсын “Philidor mulhouse” клубтэй гэрээ байгуулж, анхныхаа тэмцээнд оролцлоо. Тодруулбал, Австри улсад долоо хоног үргэлжилсэн, 37 дахь удаагийн “Европын клубүүдийн цомын тэмцээн”-д тэрбээр багийнхаа нэгдүгээр ширээнд өрсөлдөв. А.Энхтуул зургаан өрөг тоглохдоо хоёр хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдсон үзүүлэлтээр тэмцээнээ өндөрлүүлжээ. Түүний тоглосон “Philidor mulhouse” клубийнхэн 17 багаас 10 дугаар байрт жагссан байна.