Соёлын яамнаас анимейшн бүтээх уралдаан зарлажээ. Залуу уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын анхдугаар уралдааныг 2021 онд зохион байгуулсан. Тэгвэл эл уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Өнөө жилийн уралдаанд оролцох бүтээлийн төслийг ирэх сарын 5 хүртэл хүлээн авах аж. Уралдаанд оролцуулах бүтээл нь хүүхэд, залуусын танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай. Мөн уран бүтээлийн зохиол, дүрүүд, концепц гаргасан байх, төслийн ажил нь 30 ба түүнээс дээш хувьтай, цаашид анимейшн бүтээл болгох шаардлагыг хангасан байх ёстой. Уралдааны шилдэг оролцогчийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сарын аяны хүрээнд шалгаруулах бөгөөд 15 сая төгрөгөөр урамшуулах аж.
Бэлтгэсэн А.Хангай