Орон нутгийн зорчигчийн галт тэргийг энэ сарын 15-наас өвлийн цагийн хуваарьт шилжүүлэхийг “Улаанбаатар төмөр зам”-аас мэдээлэв. Үүний хүрээнд Сүхбаатарын чиглэлийн галт тэрэгний өглөөний хуваарийг таван минутаар урагшлуулжээ. Тухайлбал, Улаанбаатар-Сүхбаатарын галт тэрэг 10.35, Сүхбаатар-Улаанбаатар нь 07.00 цагт хөдлөх нь. Мөн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 271 дүгээр галт тэрэгний цагийн хуваарийг таван минутаар урагшлуулж, 10.35-д хөдлөхөөр зохицуулсан гэнэ. Түүнчлэн Орхон-Улаанбаатарын оройн галт тэрэгний хөдлөх цагийг 20.40 болгон, таван минутаар урагшлуулжээ. Харин Замын-Үүд, Сайншандын чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт нэлээд өөрчлөлт оруулсан байна. Жишээ нь, Улаанбаатар-Замын-Үүдийн галт тэрэг 17.30 цагт хөдөлнө. Энэ нь зуны хуваарийг 40 минутаар хойшлуулсан хугацаа аж. Цагийн хуваарьтай холбоотой зарим мэдээллийг зурагт үзүүллээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Улаанбаатар төмөр зам”-ын фэйсбүүк дэх хуудаснаас үзэж болох нь.
Бэлтгэсэн М.Оч