Румын Улсын нийслэл Бухарест хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн, 23 хүртэлх насныхны ДАШТ эхэлсэн. Уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 20 баг өрсөлдөж буйн дотор манай улсын шигшээ ч багтсан. Манай эрэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтоо Словакийн багтай хийж, 21:14, эмэгтэйчүүд доминиканчуудыг 22:14-өөр буулган аваад байна. ДАШТ-д оролцсон багуудаас Монголын эрэгтэйчүүд одоогоор чансааг тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүд III байрт эрэмбэлэгдэж буй юм. Уг тэмцээн ирэх амралтын өдрүүдэд өндөрлөнө. Ташрамд дурдахад, Малайзын Куала-Лумпур хотод энэ сарын 13-16-нд болох өсвөр үеийнхний тивийн АШТ, 27-30-нд Туркийн Истанбулд эхлэх оюутны ДАШТ-д манай эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг өрсөлдөх аж.