Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх дэд захирал хатагтай Дороти Тембо 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийхтэй холбогдуулан Монгол Улсаас ШХУ-д суугаа Элчин сайд, Женев дахь Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 9 дүгээр сарын 16-ны өдөр хатагтай Б.Тембог хүлээн авч уулзав.
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа ОУХТ-ийн дэд захирал Д.Тембо тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж байгаа энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол Улс, ОУХТ-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2023 онд Монгол Улсад хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн экспортыг хөгжүүлэх форумын бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
ОУХТ-ийн дэд захирал Д.Тембо Монгол Улсад анх удаа айлчлах гэж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, Дэлхийн экспортыг хөгжүүлэх форумыг 2023 онд зохион байгуулах бэлтгэлийг хангах, Монгол Улсын үндэсний экспортын стратегийг боловсруулах төсөл, эмэгтэйчүүдийг чадавхижуулах зорилго бүхий “SheTrades” санаачилгыг эхлүүлэх зэрэг бодит үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.