Есдүгээр сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 249 дахь өдөр бөгөөд он дуусахад 116 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 5 хэм дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 11, Суулга одтой, хар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлэлцээ хийхэд буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3230.00, зарах нь 3240.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль ваах нь 50.40, зарах нь 51.00, юань 469.00, зарах нь 471.00, харин вон авах нь 2.36, зарах нь 2.39 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
10.40 цагт "Чингиc хаан" олон улсын нисэх буудалд Тайланд улсын Бангкок хотноо болсон Хөгжөөн дэмжигчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний "Team cheer coed Lv3" төрлийн аварга болсон хүүхдүүд эх орондоо ирнэ. Утас: 86236446, 80834356
-
11.00 цагт "Виста Оффис"-т Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцуулна. Утас: 11-323581, 9111-8608
-
11.00 цагт БШУЯ-ны 401 тоотод Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн болоод үүнтэй холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлнэ.
-
14.00 цагт Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байрны “Хатантуул” театрт "Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж" лекц болно. Утас: 99998817
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Пакистан улсад Цэргийн баяр тохиож байна.
- 1986 онд Истанбулд "Абу нидал" бүлгэмийн 2 террорист халдлага үйлдэж, 22 хүний амийг авч, 6 хүнийг шархдуулжээ.
- 2009 онд Филлипинд "SuperFerry 9" усан онгоц живж, онгоцонд явж байсан 971 хүнээс ердөө 10 хүнийг л аварч чаджээ.