Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сургуулийн барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад орууллаа.
Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн тус дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн ортой шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусч ашиглагчид хүлээлгэн өглөө.
Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байгаа бөгөөд 306 дугаар цэцэрлэг болж 9 сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Инжхами” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.