Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 327 дугаар ангийн ахлагч С.Батцэнгэл зэвсэгт хүчний 101 жилийн ойгоор турник дээр тасралтгүй 1101 удаа сонс эргэж байсан. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 30-нд 1111 удаа сонс эргэсэн нь манай гаргийн шинэ дээд амжилт болж, Гиннесийн номд бүртгэгджээ. Уг төрөлд дэлхийн дээд амжилтыг өмнө нь Армени улсын тамирчин эзэмшиж байсан бөгөөд 1001 удаа тасралтгүй сонс эргэсэн аж.