Бархасбадь гараг ирэх сарын 26-нд дэлхий болон нартай нэг эгнээнд орох нь. Тэр үед наранд хамгийн ойр цэгт очно. Ингэж давхцахыг Бархасбадь гаргийн их сөргөлдөөн гэж нэрлэдэг аж. Энэ нь ойролцоогоор 12 жилд нэг удаа тохиолддог гэнэ. Их сөргөлдөөний онцлог нь энэ мөчид Бархасбадь болон дэлхий хоорондын зай хамгийн бага (3.95 одон орон судлалын нэгж) хэмжээнд хүрдэгт оршино. Энэ үеэр Бархасбадь нь сар, Сугар гаргийн дараагаар шөнийн тэнгэрт гурав дахь хамгийн тод биет болж харагдах аж. Бархасбадь нь тэнгэрийн экваторын ойролцоох загасны ордод байрлах гэнэ. Эл гараг хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сарын 18-нд наранд хамгийн их ойртжээ. Харин их сөргөлдөөн нь 2010 оны есдүгээр сарын 21-нд болсон байна. Дараагийн удаа уг гаргийн их сөргөлдөөн 2034 оны аравдугаар сарын 1-нд тохионо хэмээн одон орон судлаачид таамаглажээ.