8 дугаар сарын 2-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 213 дахь өдөр бөгөөд он дуусахад 151 хоног үлдлээ.
- Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө14 хэм дулаан байх нь ээ.
-
Билгийн тооллын 58, Тугчин одтой, улаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал аривдана.
-
“Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3193.00 төгрөг, зарах нь 3198.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 48.50, зарах ханш 49.50, юанийн авах ханш 474.00, зарах ханш 477.00, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.43 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
1. 11.00 цагт Хангарди ордонд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болох талаар мэдээлнэ. Утас 98880050, 99040945.
2. 11.00 цагт иргэд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод шаардлага хүргүүлнэ.
3. 11.30 цагт “Кемпинский” зочид буудалд Герман улсын экстрем спортын тамирчин Гийдо Кунзегийн Монголд хийх дугуйн аяллын талаар хэвлэлийн бага хурал болно.