Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны АРАВ-ын даваа дууслаа. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, улсын харцага Б.Орхонбаяр аравын даваанд үзүүрлэж АРСЛАН цолны болзол хангалаа. Ийнхүү шинэ зууны түүхэнд шинэ түүх бичилцэж, Сэлэнгэчүүд хоног өнжин наадаж, долдугаар сарын 13-ны өдөр шинэ АРСЛАН-тай болов.