Хэрэглэгчдэдээ зориулан ургамлын тос худалдан авахдаа шошгон дээрх гурван тэмдэглэгээг чухалчлан харахыг “WeChat” зөвлөжээ. Чанартай ургамлын тосны шошгонд дээрх бүтээгдэхүүний гарал үүслийг заавал бичдэг журамтай бөгөөд юуны түрүүнд түүхий эд нь генийн өөрчлөлттэй, эсэхийг тэмдэглэсэн байдаг. Хоёрдугаарт, холестерин, натрийн агууламж тэг байх нь чухал. Үүнээс гадна Е аминдэмийн агууламжтай, эсэхийг харах ёстой. Хүний бие махбод Е аминдэмийг хоол хүнсээрээ л нөхөх боломжтой. Энэ нь асар ач холбогдолтой бөгөөд өдөр тутмын хэрэгцээ маш бага. Насанд хүрсэн хүнд ердөө 15 миллиграмм хангалттай бол хөхүүл эхийн хувьд энэ тоо 19 байх нь хэвийн үзэгдэл. Е аминдэмийн эх үүсвэр нь ургамлын тос (100 грамм тутамд 44 мг), бүйлс (100-д 25), наранцэцгийн үр (100-д 35) болон самар, чидунд агуулагддаг.
Ургамлын тосны шошгоноос харах өөр нэг чухал тэмдэглэгээ нь шахаж гаргасан, эсэх. Тосыг нь уламжлалт аргаар шахаж гаргасан нь чанартай. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед үйлдвэрүүдэд уусмал ашиглан гаргаж авдаг нь түгээмэл аж.