МУГЖ, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Дорноговь аймгийн Сайншандад "Үлэмж Төгөлдөр" нэртэй хамтарсан анхны тоглолтоо хийжээ. Тоглолт хүндлэл, баяр хөөр, халуун алга ташилт, хайраар дүүрэн гайхалтай сайхан болж өндөрлөсөн байна.
Тоглолтын талаар дуучин Т.Ариунаа сошиал хуудастаа бичихдээ "Хөдөө орон нутагт тоглолтын стандартыг тогтоож, чанаржуулж цаашид уран бүтээлчид ч, үзэгч түмэндээ өндөр зэрэглэлийн чанартай тоглолтыг үзүүлдэг байх. Тоглолтын зохион байгуулагчид нь тайз, дэкроаци, гэрэл дэлгэц, чанар өндөр төвшинд сонгож ажиллаж чадлаа. "Сараа" бидэн хоёрт чин сэтгэл, зүтгэл, гаргаж тоглолтыг санаачилсан залуустаа маш их баярлалаа.
Хутагтын маань нутагт эхлүүлсэн "Үлэмж Төгөлдөр" хамтарсан тоглолт ерөөл, хур, хүчийг өгч, зам мөрийг маань мялааж өглөө. Хүрэлцэн ирсэн Дорноговьчууддаа, Шандчуудадаа маш их баярлалаа. Шамбалын орон, Хутагтын нутгаасаа сайхан эрч хүчийг та нараасаа авлаа. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг гэдэг. Улаанбаатар хотын зүг урагшаа" гэжээ.