Дэлхийн хамгийн том хөгжмийн наадам гэгддэг “Coachella” саяхан АНУ-д болсон. Жил бүр 40-50 сая гаруй үзэгч онлайнаар шууд үздэг уг наадмын эхний өдөр Монголын “Хү” хамтлаг уран бүтээлээ хүргэсэн юм. Тус хамтлагийн талаар “Монголын фолк металл “Хү” хамтлаг найман гишүүнтэй бөгөөд хүнд металл урсгалыг морин хуур тэргүүтэй уламжлалт хөгжмийн зэмсэгтэй хослуулан тоглодог онцлогтой. Гоцлол хоолой нь монгол хөөмийн дуулал, хүнд металл хархирааныг хослуулсан нь үд дунд тайзны урд цугласан орон орны шүтэн бишрэгчдийг рок гарын дохио үзүүлэн даган дуулахад хүргэж байлаа” хэмээн “Press enterprise” сайтад бичсэн. Тэгвэл “Indepen¬dent” сайт “Coachella 2022” наадмаас заавал үзэх 12 уран бүтээлчийг онцлон нэрлэхдээ “Хү” хамтлагийг дурдаж, “Монголын металл рок хамтлагийг дэлхийн тайзнаас харах алдаж болохгүй боломж” гэжээ. Тэгвэл тус хамтлагийнхан Японы “Фүжи” рок наадамд мөн оролцох болжээ. Тодруулбал, “Фүжи” наадам ирэх долдугаар сарын 29-31-нд Японы Нигата мужийн Юзава хотод болох бөгөөд “Хү” хамтлаг наадмын эхний өдөр уран бүтээлээ хүргэх аж.
Бэлтгэсэн А.Хангал