Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар хөнгөлөлт эдэлж болох талаар товч мэдээлэл өгье. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байр худалдан авахад хөнгөлөлт, тусламж байдаггүй. Харин байр худалдан борлуулахад Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвараас чөлөөлөгддөг аж. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 99.4-д “Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна” гэж заасан. Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байдаг билээ.