“Бусдын толгой дээр кофе асгасан” гэх Б.Ариунзаяаг МУИС-ын Хууль зүйн сургуулийн тавдугаар курсын оюутан. Түүний хийсэн үйлдлийг сургуулийн Ёс зүйн хороогоор авч хэлэлцэж “Хүмүний ёс суртахууны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлэгээр зөрчсөн. Цаашид ийм нэр хаяг авч буй залууст Монголын ард түмний хувь заяаг шийднэ хэмээн итгэдэг эрх зүйчийн дипломыг өгнө гэсэн багш нарын итгэл найдвар алдагдсан учир түүнийг МУИС-ийн оюутнуудын эгнээнээс хасахаар шийдсэн”гэв.
Энэ бол Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийн тухай бус хүмүний тэр тусмаа эрх зүйч хүний ёс суртахууны асуудал хөндөгдөж буй гэдгийг Монголын ард түмэн ойлгож хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Мөн бид хуулийн сургуулийнхаа оюутнуудад “Хуульчийн мэргэжлийн удирдлага” хичээлийг сэргээн оруулахаар болоод байна. Түүнчлэн МУИС-д ямар оюутан элсэн суралцуулахыг дахин авч хэлэлцэх шаардлагатайг хэлэлцлээ” хэмээв.